Home
Anko Bridge Academy
Бид таны мэдлэг ба амжилтын гүүр
Анко бридж академи нь Монгол оюутнуудад Хятадад суралцахад нь чиглэсэн хэлний бэлтгэл болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг байгууллага. “Хятадад боловсрол эзэмших таны найдвартай түнш” уриан дор бид элсэлт, тэтгэлэг, их сургуулийн сонголтын бүх шатанд алхам алхмаар дэмжин ажилладаг.
6000+
Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш давхацсан тоогоор 6000+ сурагчидтай болоод байна…
250+
Хамтын ажиллагаатай их дээд сургууль
7
Манай байгууллага нь 2019 оноос хойш тасралтгүй 7 жил үйл ажиллагаа явуулж байна…

Trusted by reputable companies






Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?
Бидний тухай
Anko Bridge Academy (Хуучнаар Анко Сургалтын Төв) нь 2019 онд байгуулагдсан бөгөөд 7 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулаж байна. Бид урт болон богино хугацааны Хятад хэлний сургалт, БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах зөвлөх болон зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна, 2024 оноос эхлэн Англи хэлний сургалтыг нэвтрүүлээд байна. Манай байгууллагын гол зорилго нь Монголын шилдэг сурагчдыг Хятадын нэр хүндтэй их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, дэлхийн түвшний боловсрол эзэмшихэд туслах, Хятад, Англи хэлийг гүнзгий суралцах боломжийг бүрдүүлэх явдал юм. Манай боловсролын зөвлөх болон зуучлах үйлчилгээ нь бакалавар, магистр, докторын зэрэг горилох сургалтууд, урт болон богино хугацааны хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүдийг хамрах бөгөөд 2023 оноос Study Tour (Суралцах аялал) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анко бридж академи нь 2019 оны 11-р сараас эхлэн Хятадын их дээд сургуулиудад оюутнуудаа зуучлах зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 250+ Хятадын их, дээд сургуультай шууд хамтын ажиллагаа тогтоогоод байна.

Албан ёсны хамтын ажиллагаа бүхий Их, Дээд Сургуультай
Бид Хятад улсын 300 гаруй их сургуулиудтай хамтран ажилладаг.

Амжилтыг чадваржуулах
Бид сурагч бүрийн чадвар, зорилгод тохирсон хөтөлбөрүүдийг санал болгож,
📍 Шалгалтад бэлтгэх
📍 Хэлний чадварыг сайжруулах
📍 Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад элсэх
гэх мэт олон талын тусламж, сургалтыг бүрэн дэмждэг.

Суралцах замыг хялбар, тод болгоно
Гадаадад сурах гэдэг процесс эхэндээ төвөгтэй харагддаг ч Anko Bridge Academy нь
✔ Алхам бүрийг ойлгомжтой,
✔ Хялбарчилсан
✔ Нэг цэгээс бүх дэмжлэгийг авах
боломжийг өгдөг.

Гадаадад суралцахад бүрэн дэмжлэг үзүүлнэ
Манай үйлчилгээ дараах бүх шатанд чамайг дагана:
✔ Элсэлтэнд бүртгэх
✔ Материал бүрдүүлэх
✔ Visa болон шаардлагатай бичиг баримт
✔ Хятадад очоод дэмжлэг
✔ Амьдрал, хэлний бэлтгэл —
ямар ч шатанд ганцаарчлан, бодитойгоор тусална.
Ирээдүйгээ бүтээ
Манай Хөтөлбөрүүд
Хятад улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан бүрэн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.

Богино хугацааны Хятад хэлний сургалт
13-с дээш насны сурагчдад HSK1-ээс HSK6 1 сарын сургалт

Урт хугацааны Хятад хэлний сургалт
15-с дээш насны сурагчдад HSK1-ээс HSK3, HSK4 4-6 сарын сургалт

Англи хэлний хагас ганцаарчилсан сургалт
15-с дээш насны сурагчдад A1-C2 түвшин IELTS, DUOLINGO шалгалтанд бэлдэх хөтөлбөр

Их сургуульд зуучлах үйлчилгээ
16-50 насны сурагчдад Бакалавар, Магистар, Доктор, Хэлний бэлтгэл, 1+4 хөтөлбөр

Суралцангаа аялах хөтөлбөр
16-30 насны сурагчдад 7-28 хоногийн суралцангаа аялах хөтөлбөр

Хүргэлтийн үйлчилгээ
Манайхаас нэг Менежир багш хариуцан сургуульд нь хүргэж сургуулийн бүртгэл болон Тухайн орчинтой танилцуулах хөтөлбөр
Сэтгэгдэл
Манай Сурагчдын Сэтгэгдэл
Сурагчдын Итгэл Бидний Хамгийн Том Үнэлгээ

Anko Bridge Academy-ийн баг надад их сургууль сонгохоос эхлээд виз гарах хүртэл бүх шатанд маш хариуцлагатай хандсан. Материал бүрдүүлэлт маш ойлгомжтой, алхам бүр дээр зөвлөмж өгч байсан нь надад их итгэл төрүүлсэн. Одоо би Хятадад амжилттай суралцаж байна.
Бат-Эрдэнэ (БНХАУ – Бакалавр)
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхэд шаардлагатай бичиг баримтыг маш нарийн, мэргэжлийн түвшинд бэлтгэж өгсөн. Багийн туршлага шууд мэдрэгддэг. Гадаадад сурах мөрөөдлийг минь бодит болгосонд баярлалаа.
Тэмүүлэн, (БНХАУ – Магистр)
Асуултууд
Түгээмэл Асуултууд
Гадаадад Суралцахтай Холбоотой Асуултууд
Гадаадад суралцахад ямар шаардлага тавигддаг вэ?
Сургуулийн түвшин, хөтөлбөрөөс шалтгаалан шаардлага өөр өөр байдаг. Ихэнх тохиолдолд:
-Боловсролын гэрчилгээ
-Дүнгийн тодорхойлолт
-Хэлний түвшний баталгаа (HSK, IELTS, TOEFL, DUOLINGO)
-Паспорт
-Сургуулийн нэмэлт шаардлагууд
Anko Bridge Academy нь сурагч бүрт тохирсон шаардлагын жагсаалтыг гаргаж, материалыг бүрдүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлдэг.
Хятад улсад тэтгэлэг авах боломж бий юу?
Хятадын засгийн газрын болон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг.
Бид сурагчийн дүн, хэлний түвшин, зорилгод үндэслэн тохирох тэтгэлгийг судалж, бүрдүүлэлтэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг.
Визний материал бүрдүүлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?
Ихэвчлэн элсэлт баталгаажсаны дараа 1–3 долоо хоногийн дотор виз мэдүүлэх боломжтой болдог.
Бид бүх материалыг урьдчилан бэлтгэж, алдаа гаргах эрсдэлийг багасгадаг тул процесс хурдан, ойлгомжтой явагддаг.
Хэлний бэлтгэлгүйгээр суралцах боломжтой юу?
Зарим их сургуулиуд хэлний бэлтгэлийн хөтөлбөртэй байдаг. Хэрэв сурагчийн хэлний түвшин шаардлага хангахгүй бол эхлээд хэлний бэлтгэлд хамрагдаж болно.
Манай баг тохирох хувилбарыг санал болгож, шилжилтийн процессыг бүрэн зохицуулна.
Танай байгууллага ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Их, дээд сургууль сонголт
-Элсэлтийн материал бүрдүүлэлт
-Тэтгэлэгт хөтөлбөр судалгаа
-Визний бүрдүүлэлт
-Орчуулга, баталгаажуулалт
-Гадаадад очсоны дараах зөвлөгөө
Бид сурагчийг эхнээс нь төгсөлт хүртэл дэмжихийг зорьдог.
